ХЭНТИЙ АЙМГИЙН МОД МОДОН МАТЕРИАЛЫН ЗАХ ДЭЭР БОЛСОН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2013-06-19 10:54:22

 

             2013 онд аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Хэрлэн сум болон ойн сангүй сумдын иргэд, аж ахуйн нэгжийн мод, модон материалын хэрэгцээг хангах, хамтын ажиллагааг сайжруулах, модны захын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Үзэсгэлэн худалдааг”2013 оны 06 сарын 15-16-ны өдрүүдэд Өндөрхаан хотод зохион байгуулав.

            Үзэсгэлэн худалдаанд Хэнтий аймгийн ой бүхий 8 сумын 4 сумаас нийт 13 нөхөрлөл, аж ахуйн нэгж, Өвөрхангай аймгаас 1 аж ахуйн нэгж ирж мод, модон материал зарж борлуулав.

Биндэр сумаас Яргуй, Монхойдой, Дэлгэр-Онон, Амин нутаг нөхөрлөлүүд, Хутагт өндөр шүтээн ХХК, Батширээт сумаас Батширээт ХХК, Ар хөвчийн шинэс ХХК, Хадъяа гол ХХКомпаниуд, Цэнхэрмандал сумаас Барзгар хад ХХК, Ган соёмбо ХХК, Даянт, Хөх нуур нөхөрлөлүүд, Өвөрхангай аймгаас Өвт хайрхан ХХК, Өмнөдэлгэр сумаас Хан Хэнтийн гар урчууд ирж оролцов.

Үзэсгэлэн худалдаанд мод модон материалын үнэ ханш дараах байдалтай зарагдав. Үүнд: модны төрөл Нарс, шинэс байв.

·         Банз (1 шоо метр)                                          80-280 мянган төгрөг,        102,654 м3

·         Палк (Дөрвөн талт дүнз)      ширхэгээр      20-40 мянган төгрөг,              67 ш

·         Брусс (ширхэгээр)                                         2,5-6 мянган төгрөг,            533 ш

·         Түлээ (1 шоо метр)                                        46-50 мянган төгрөг,          5,75 м3

·         Малын хашаа (бүтэн хашаа)                        450-500 мянган төгрөг,       4

·         Сараалжин хашаа (нэг тал)                          22-50 мянган төгрөг,          72 ш

·         Хашааны шон (2,5 м өндөр)                                    3-5 мянган төгрөг,   50 ш

·         Хашааны хөндөл ()                                       8-10 мянган төгрөг,             44 ш

·         Гэрийн хана                                                   45-50 мянган төгрөг,          5 ш

·         Гэрийн мод                                                    1000-1150 мянган төгрөг,    2 ш

·         Шургааг(ширхэгээр)                                               7-10 мянган төгрөг,     178 ш

·         Шонгийн мод (эрчим хүчний)                    50-55 мянган төгрөг,               70 ш

·         Сүхний иш                                                    4,5-5 мянган төгрөг,             3 ш

·         Гэрийн хаалга                                               18-20 мянган төгрөг,           1 ш

·         Савар                                                              8-10 мянган төгрөг

Үзэсгэлэн худалдаан дээр нийт 26544900 төгрөгний борлуулалт явагдсан байна.

 

Нийтэлсэн : enguun_enguunee | Уншсан (68) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

МОДНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2013-05-24 08:14:55

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээр мод тарих аяныг жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн мод тарих аяных үрээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг модны тарьц суулгацаар хангах зорилгоор “Үзэсгэлэнхудалдаа“ -г 5 дугаар сарын10, 11-ны өдрүүдэд Өндөрхаан хотод зохион байгууллаа.  Үзэсгэлэн худалдаанд мод, бутны тарьц суулгац худалдаалдаг хоёр аж ахуйн эгж,  таван иргэн оролцож 20 төрлийн 3349  ширхэг мод бутны тарьц суулгац худалдаалж нийт 11.5 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.  Мөн бүх нийтээр мод тарих аянд бүх сумдууд идэвхтэй оролцож 12415  ширхэг мод бут тарьж нийт 44 га талбайд тарилт хийжээ. Уг ажилд нийт 167  аж ахуй нэгж 1708 иргэн оролцож 35.6 сая төгрөг зарцуулсан байна.

Нийтэлсэн : enguun_enguunee | Уншсан (15) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ХЭНТИЙ АЙМАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА

2013-04-24 09:42:59

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 39 тоот тогтоолоор Хэнтий аймагт аялал жуулчлал хөгжүүлэх ажлын хэсгийг байгууллаа.

 

Нийтэлсэн : enguun_enguunee | Уншсан (15) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ХӨРС ХАМГААЛАХ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

2013-04-24 09:29:55

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Хөрс хамгаалах, Цөлжилттэй тэмцэх, сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг баталлаа. 

Нийтэлсэн : enguun_enguunee | Уншсан (16) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2013-04-22 16:56:58

Байгаль орчны салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад зориулсан сургалт 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын байрны хурлын танхимд зохион байгуулагдсан.

Сургалтын үйл ажиллагааг БОАЖГазрын дарга Б.Дархантөр удирдан явуулсан ба БОНХЯамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батжав, БОНХЯамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн С.Баярцэцэг, БОНХЯамны Сав газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн И.Батцэцэг, БОНХЯамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Г.Кристал нар Байгаль орчны тухай багц хуулийн талаар чиг үүрэг өгч мэдээлэл хийлээ.

                                    

Сургалтанд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, ЗДТГазрын Хөгжлийн бодлогын дарга Д.Эрдэнэбаатар, ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Аймгийн Татварын хэлтсийн дарга Д.Баттунгалаг, Аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, “Мөнхийн-тулга” ХХК-ны захирал С.Хатанбаатар, Буян-Уул ХХК-ын захирал Г.Эрдэнэ-Очир, БОНХЯам, Хэнтий аймгийн БОАЖГазар, Сүхбаатар аймгийн БОАЖГазар, Дорнод аймгийн БОАЖГазрууд болон нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй зохион явууллаа.

Нийтэлсэн : enguun_enguunee | Уншсан (3) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2013-04-02 08:47:35

2013 оны 3 дугаар сарын23-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Мишээл Экспо төвд Соёл спорт аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран   ITM–International travel mart  2013  олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 8 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Уг үзэсгэлэн худалдаанд аялалжуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуй нэгж, 7 аймаг оролцсон. Үзэсгэлэн худалдааг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Ц. Баярсайхан, Аялал жуулчлалын үндэсний төвийн дарга Цоодол нар энэхүү арга хэмжээг нээсэн.  

            Энэхүү үзэсгэлэн худалдаанд Хэнтий аймгаа төлөөлөн Батширээт сумын Чингисийн өлгий, Биндэр сумын Чингисийн тоонот, Дадал сумын Алтаргана,  Чингисийн гурван нуур,  Дэлгэрхаан сумын  Хүннү хөдөө арал зэрэг жуулчныбаазууд аймаг орон нутгаа сурталчлан оролцсоноос гадна хэд хэдэн чиглэл дээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Нэг удаагий нүзэсгэлэнг  давхардсан тоогоор 3500 орчим хүн үзэж сонирходог байна.

     

Нийтэлсэн : enguun_enguunee | Уншсан (10) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БАЙГАЛЬ ОРЧНЫ БАГЦ ХУУЛИАС ОЙД ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

2013-02-20 11:24:36

Нийтэлсэн : enguun_enguunee | Уншсан (14) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
apartment hotels ottawa where can i adopt a yorkie puppy domestic violence edmonton garage door opener calgary